Нарны тосыг яагаад өдөр бүр түрхэх хэрэгтэй вэ?

2021-02-20

LEAS SPA гоо сайханч

Нүүр арьс арчилгааны зөвлөгөөг хүргэж байна.

 

 

 

 

 

 

Арьсны хѳгшрѳлтийн шалтгаан 80-90% нь нарны түяанаас болдог. Нарнаас ялгардаг 2 төрлийн арьсыг гэмтээгч туяаг нарны хэт ягаан туяаны альфа (UVA)болон  нарны хэт ягаан туяаны бэта (UVB) гэж тэмдэглэдэг. 

  • UVA   нь халуун хүйтэн ямар ч улиралаас шалтгаалахгүйгээр нарнаас байнга ялгарч байдаг туяа бөгөөд нөлөө нь тэр дороо гардаггүй ч, арьсанд гүн нэвчиж, Коллагены нийлэгжилтийг бууруулан, үрчлээ үүсгэж, мөн сэвх толбо үүсэх гол шалтгаан болдог.
  • UVB     нь зуны улиралд өдрийн цагаар идэвхтэй байдаг бөгөөд арьсыг харлуулж, улайлган, хорсгодог туяа юм. Арьсыг түлснээр эластин буюу уян хатан чанарыг алдагдуулж ,өнгөн давхаргыг (Эпидермис) хордуулан сэвх, толбо үүсгэдэг.
  • SPF Нарнаас хамгаалах тосон дээр SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 15 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна.  Нарны тосон дээрх SPF нь нарны UVA, UVB хорт туяанаас хамгаалах чадварыг тодорхойлдог.

Тиймээс нарны тосыг зөвхөн зун гэлтгүй хавар, намар, өвөл, зун гээд бүх улиралд хэрэглэхийг зөвлөж байна.

Италийн Renlive брэндийн Sun Care Medium Protection 50 бүтээгдэхүүнийг танд зөвлөж байна. 

  • Sun Care Medium Protection 50

Дэвшилтэт биотехнологийн “easy-on to skin” технологийн ачаар нарнаас хамгаалах шинэ бүтээгдэхүүн нь хэрэглэхэд хялбар болсон бөгөөд шүүлтүүр болон эрдэсийн пигментийг жигд хуваарилах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү “easy-on to skin” технологи нь арьсанд төгс зохицдог. Эдгээр хүчин зүйлүүд нь арьсанд байнгын болон урт хугацааны хамгаалалтыг үүсгэдэг. Үүнд ашиглагддаг UVA болон UVB хэт ягаан туяаны хамгаалалт нь үйлчилгээгээ удаан хадгалдаг байна. Шинэ биотехнологид ашигладаг бусад технологи нь “easyon DNA Protection” юм. Энэхүү технологи нь нарны хэт ягаан туяаг арьсны эсийн ДНХ-д нөлөөлөхөөс хамгаалж, эсийн бүрэн бүтэн байдлыг хадгалахаас гадна хөгшрөлтийн (үрчлээтсэн, суларсан, өнгөө алдсан арьс) эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Энэхүү нарнаас хамгаалах тос нь ургамалын гаралтай зөөлрүүлэгч, гиалуроны хүчил болон Е витамины найрлага агуулдаг. Усны хамгаалалттай.

Зориулалт

Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Гадагш гарахдаа,  эсвэл 50+ нарны туяаны тусгал хурц үед, мөн урт хугацаагаар гадаа байсны дараа түрхэж хэрэглэнэ