Хар ба цагаан батгыг хэрхэн арилгах вэ?

2021-02-20

LEAS SPA гоо сайханч

Хар ба цагаан батгыг хэрхэн арилгах вэ? зөвлөгөөг хүргэж байна.

 

 

 

 

 

 

Бидний биеэр дүүрэн үсний суваг буюу нүх байдаг. Тэдгээр нүх болгон шар үстэй бөгөөд, доороо тослогийн булчирхайтай холбогдсон байдаг юм. Ялангуяа цээж, нүүр, нурууны дээд хэсэгт илүү их оршдог. Тослогийн булчирхай нь себум буюу тослогийг ялгаруулж, тэр нь шар үсний суваг буюу арьсны нүхнүүдээр гадагшилдаг. 

Нарийхан үсний сувагт эдгээрээс гадна keratinocyte гэгч эсүүд бий.Үсний сувгийг дүүргэсэн шар үс, тослог, keratinocyte эсүүд нь бөөгнөрснөөр батга үүсэх эхний шат явагдаж байна гэсэн үг. Энэхүү бөөгнөрөл нь ялгарсан тосыг гадагш гарахад саад учруулдаг ба, энэ хугацаанд бөглөрсөн тос, болон эсүүдийн холимог нь Propionibacterium хэмээх бактери үржихэд нөлөөлдөг. Энэ бактери нь өөрөөсөө янз бүрийн бодис, ферментүүдийг үйлдвэрлэснээр үрэвсэл үүсгэгч цагаан эсийг өөртөө татдаг. Бөглөрсөн нүхний хана нурах үед, дотроо байсан бүх тослог, үхэжсэн арьс, нянгуудыг арьс руу цацаж, батга үүсгэдэг ажээ.

Ихэвчлэн хүний нүүрний хэсэгхэн газарт батга гардаг. Батганы бактерууд арьсны гадаргуун доор үлдэх тохиолдол бий. Үүнээс цагаан батга буюу “хаалттай комедо” үүсдэг. Харин батганы бактери буюу комедонууд арьсны гадаргуун дээр гарч ирээд, нээгдсэн тохиолдолд хар батга үүснэ. Тослог болон нянгууд агаартай урвалд орсноор хар өнгийг үүсгэдэг юм. Тэрнээс биш хар өнгө нь шороо, бохирдол биш. Хар болон цагаан батга нь арьсан дээр удаан хугацааны туршид байдгаараа ялгаатай. Мөн батга дотоод эрхтэн өвчилснөөс болж нүүрэн дээр гардаг гэдгийг мартаж болохгүй.

Тэгвэл хар ба цагаан батгыг хэрхэн арилгах вэ?

Орчин үед дэвшилтэт технологийн тусламжтайгаар батганаасаа ангижрах боломжтой болжээ. 

  • Supreme аппарат 

 

Biotec italia компанийн Supreme аппарат олон улсын аюулгүй байдлын болон гүйцэтгэлийн стандартыг хангасан шинэлэг технологи юм. Эрчимтэй импульсийн гэрэл болон лазер энергийг ашиглан эмчилгээ хийгддэг. 

Энэхүү аппарат нь 2 хошуутай:

1.Diode laser – Лазераар илүүдэл үсний ургалт зогсооно

2.CPL – Гэрлийн өргөн спектрийг ашиглан эмчилнэ

Supreme CPL хошуу нь нь зөөлөн эдийн фототермолиз шаарддаг гоо зүйн болон гоо сайхны эмчилгээний зориулалттай. Xenon лампаар үүсгэсэн эрчимтэй импульсын гэрэл долгионы уртыг дараах эмчилгээнд хэрэглэх заалттай байдаг. 

  • Дисроми, гиперпигменмати, меласма, сорви болон язралт гэх мэт эпидермик болон арьсны хоргүй пигментийн толбо.
  • Порт дарсны толбо, гемангиома /судасны хоргүй хавдар/, нүүрний болон биеийн телеангиэктаз, батга, батганаас үүссэн улайлт, ангиома, аалзны ангиома, пойкилодерма киватт гэх мэт хоргүй арьс болон судасны эмгэг.
  • Бага болон дунд зэргийн үрэвсэлт батга /бохир батга/

Surpreme CPL хошууг ашиглан батгыг үр дүнтэй эмчилнэ.

 

 

 

 

 

  • Mediostar next аппарат

Esthelogue компанийн Mediostar next аппарат нь Asclepion Laser Technologies компанийн эрүүл мэндийн салбарт олон жилийн турш хуримтлуулсан туршлагын үндсэн дээр бий болсон. Хэрэглэгчиддээ өндөр үр дүн, аюулгүй байдлын баталгаа  өгөхөөс гадна, гоо сайхны байгууллагуудад бодит шийдлийг санал болгодог олон улсын түвшний лазер төхөөрөмж юм. 

Mediostar аппарат нь гоо сайхны зорилгоор илүүдэл үсийг арилгана, мөн батганы бактери устгаж, батга арилгах өндөр үр дүнтэй. 100% Герман улсад үйлдвэрлэгдсэн, диод лазер аппарат. 

Меланин нь лазераас ялгаруулсан долгионы уртын түвшинд лазер туяаг их хэмжээгээр шингээдэг бол, эргэн тойрны арьс нь бага хэмжээгээр шингээдэг. Энэ нь зорьсон хэсгийг дулаанаар арилгаж, эргэн тойрны арьсыг хамгаалдаг. 

Хугацаа бага шаардах, өндөр үр дүнтэй, шинэлэг технологийг ашиглан батгыг бүр мөсөн арилгах боломжтой болжээ.