Тайлбар

Хөлийн  массаж

Хөл гэдэг хүний бүх жинг тээж явдаг тул хөлийг “Хоёр дахь зүрх” гэдэг.

Хөл-ний массаж нь бие организмыг тайвшруулан амраахаас гадна стрэссийг бууруулж ачааллыг багасгаж өгдөг. Эрүүл мэндээ  хамгаалах хамгийн энгийн аргуудийн нэг  бол хөлний массаж юм Хөлийн уланд байдаг цэгүүд нь хүний биеийн эрхтнүүд, булчирхайтай холбоотой байдаг учраас хөлөнд массаж хийснээр зөвхөн хөл амраагаад зогсохгүй оюун санаа бие махбодыг бүхлээр нь анагаах ач холбогдолтой. Хөлний массаж хийхэд, бие эрүүлжих, бодисын солилцоо сайжрах, бүх эд эрхтэн зэрэг амрах сайн талуудтай.

Хөлний массаж хийх арга хэлбэр олон янз байдаг бөгөөд дарах, илэх, үрэх, тонших, базах зэрэг үйлдлийг тодорхой шат дараалалтай хийдэг.Хөлийн массаж нь физиологийн маш нарийн процессыг өдөөж өгдөг бөгөөд төв мэдрэлийн системд онцгой үүрэг гүйцэтгэнэ.

 Хөлний массаж хийхэд бие организмд 3 төрлийн мэдрэмж төрнө. Үүнд:

  • Мэдрэлийн тайвшралд орох,
  • Бүх биеийн алжаал тайлагдах
  • Хоол боловсруулах эрхтнүүд  сайжрана

Анхаарах зүйлс : Вений судасны бүдүүрэлттэй, сүрьеэ өвчинтэй, халдварт өвчинтэй бол хөлний массаж хийлгэх нь хорт үр дагавартай.

Хөлний массаж хийлгэж байхдаа спиртийн ундаа хэрэглэх, кофе уух, давсархаг хурц хоол идэхгүй байх нь чухал.

Үргэлжлэх хугацаа : 40 мин