Тайлбар

Халуун чулуун массаж нь Хүний биеийн илүүдэл хийг биеэс зайлуулж тэнцвэржүүлж, цусны эргэлтийг идэвхжүүлж, тунгалгын системийн үйл ажиллагааг хэвийн болгон, дотоод шүүрлийн мөн дааврын тогтолцоог тогтворжуулна. Биеийн хүч энергийг сэргээж, цусны эргэлт бодисын солилцоог сайжруулж хөлөргөх замаар бие мах бодийн амин чухал хүчийг сэргээж цусны судсыг цэвэрлэдэг. Халуун чулууны дулаан дамжуулах үйлчлэл нь хүний стресс ядаргааг тайлж, булчинг амрааж, бие махбодыг сэргээж бусад энгийн массажуудаас илүү ялангуяа цус багадалттай хүмүүст маш сайн үйлчилгээ үзүүлж өндөр эрчимтэй үр дүн өгдөг.

Массаж тохирох хүмүүс: Биеийн илч багатай,Биеийн тамир дорой, Үе мөчөөр янгинаж өвддөг, Мэдрэлийн ядаргаа, Нойргүйдэл, Даарч хөрөх, Цайвар хаван, Хүйтэн хий ихтэй, Сэтгэл санаа тогтворгүй

Массаж тохирохгүй хүмүүс: Хэт тамир багатай хүмүүс, Жирэмсэн хөхүүл эхчүүд, Хорт хавдартай хүмүүс, Артерийн даралт ихтэй хүмүүс, Амьсгал зүрх судасны дутагдал, Элэг бөөрний хурц дутагдал, Сарын тэмдэг ирж байгаа үед

Массажны дараах зөвлөгөө: Халуун шөл, шингэн зүйл сайн уух ба даарч хөрөхгүй байх мөн барианы дараа усанд орохгүй байх. Доод тал нь 3 удаа орж байж нэг күрс болдог.

Үр дүн: Стрессийн дараах мэдрэлийн байдлыг хэвийн болгож харааг сайжруулахаас гадна биед маш сайн амралт болж өгдөг. Мэдрэлийн тогтолцооны тэнцвэрийг бий болгож сэтгэлийн хямралыг буруулдаг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэж сайжруулдаг.

Хугацаа : 90 мин